Д.Цогтбаатарын эхнэр хэвлэлийнхэнд хандлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатарын эхнэр хэвлэлийнхэнд хандлаа

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг гадаадын  иргэний хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хориод байгаа. Тэгвэл өнөөдөр түүний эхнэр Ч.Мандах, өмгөөлөгч Г.Наранбаатар нар мэдээлэл хийлээ. Түүний эхнэр Ч.Мандах “Миний нөхрийг баривчлан хорьсноос хойш өнөөдөр найм дахь хоног нь болж байна. Ар гэрийнхэнд нь дуулгалгүй, хувцсыг нь ч солиулалгүй цагдан хорьсон. Миний олж мэдсэнээр хариуцлагатай алба хашдаг, оршин суух хаяг нь тодорхой тийм хүнийг заавал барьж хорих шаардлагагүй, гадуур шалгаад явах боломжтой юм билээ.

Д.Цогтбаатар төрийн нууц задалсан гэх хэрэгт өөрөө сайн дураараа албан тушаалаасаа түдгэлзэн шалгуулсан. Шалгаад тэр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл тэр өдөр нь л огт өөр запилангийн хэрэгт сэжиглэн баривчлан хорьсон” гэлээ.

Цагдаагийн байгууллагаас хурандаа Д.Цогтбаатарыг Герман улсаас их хэмжээний мөнгөтэй Монгол Улсад орж ирсэн иргэнтэй ойр дотно холбоотой байсан. Улмаар Германы иргэн нь сураггүй болсон учраас холбогдуулан шалгаж байгаа гэсэн юм. Харин түүний эхнэр Ч.Мандах  есөн жилийн өмнө сураггүй болсон Герман иргэний асуудалд холбогдуулсан. Тэр цаг үед нь манай нөхөр Москвад Холбооны аюулгүй байдлын академид сурч байсан болохоор манайх гэр бүлээрээ тэнд амьдарч байсан. Түүнийг гэрчлэх баримтууд бий гэх тайлбарыг хийлээ. Цаашдаа хурандаа Д.Цогтбаатарыг сэжигтнээр цагдан хорьсоор байвал холбогдох баримтуудыг дэлгэхээ мэдэгдлээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж