Зохиолч нийтлэлдээ дэлхий дахиныг цочроож буй цөмийн бөмбөгийн туршилт, атомын цахилгаан станцын осол, урааны олборолт, түүний хор уршиг, Хирошимагийн эмгэнэлт үйл явдал зэрэг сургамжууд хийгээд сүүлийн үед Японы эрдэмтэд нийгэм соёлын зүтгэлтнүүдийн хэрэгжүүлж буй эко төсөл хөтөлбөрүүдийг харьцуулан бичжээ. Мөн байгальтайгаа зохицон аж төрөх нүүдэлчдийн соёл иргэншилийн уламжлалаа хадгалан буй говь тал нутгийн доогуурх урааны нөөцийг өнөө маргаашийн ашгийн төлөө олзворлож, хүн төрөлхтний өмнө хожмын гамшгийн үрийг тарих атомын үйлдвэрлэлээс татгалзахыг уриалсан байна.
“Хүний бүтээл хичнээн агуу хүчирхэг, бат бөхийг хийж чадах ч гэлээ, байгалийн хүчин зүйлийн өмнө өчүүхэн шүү гэдийг Фукушимагийн атомын цахилгаан станцын осол харуулсан юм” гэж дурдаад “Одоо хүн төрөлхтөн, технологийн хөгжлийн хэт хурдандаа хэсэг зуур тоормос хийж, он цагийн тоосон дунд гээсэн үнэт зүйл, түүхийн сургамжуудаа дурсан санагалцах цаг болсон бишүү?” хэмээх асуудал хөнджээ.
Зохиолчийн нийтлэл нь Хирошимад хэрэгжиж буй “ирээдүйд илгээх мянган тогоруу төсөл”-д хувь нэмэрээ оруулж буй зохиолчийн энх тайвны тогоруу ажээ.
Сейко Шимбун сонин 5,0 сая хувиар хэвлэгддэг юм байна.