Мумбайд орон сууцны барилга нуржээ

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Мумбайд орон сууцны барилга нуржээ

Энэтхэгийн Мумбай хотын Махим дүүрэгт орших гурван давхар орон сууцны барилгын нэг жигүүр нь нурсны улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, зургаан хүн гэмтэж бэртжээ. Одоогоор аврах албаныхан барилгын нурангид даруулсан иргэдийг эрж хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба хичнээн хүн хохирсон нь тодорхойгүй байна. Энэтхэгийн телевизүүдийн мэдээлж буйгаар орон сууцны барилгын нэг хэсэг аадар бороо орсны дараа ийнхүү нурсан аж.

Үүнээс өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард  Бангладешийн Дака хотноо “Rana Plaza” нэртэй есөн давхар үйлдвэрийн барилга нурсны улмаас 1130 хүн амь үрэгдэж, 2400 хүн гэмтэж бэртсэн билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж