Шингэрүүлсэн нефтийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөнтэй холбоотойгоор “Юнигаз” ХХК авто газын жижиглэнгийн борлуулалтын үнээ 50 төгрөгөөр бууруулжээ. Тодруулбал, тус компани нь автомашины шингэрүүлсэн нефтийн хийн бүтээгдэхүүнд НӨАТ ногдуулдаг болсоноор дөрөвдүгээр сард авто газын жижиглэнгийн үнийг 60 төгрөгөөр нэмсэн байна. Үүнд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шалгалт хийн, 60 төгрөгөөр нэмэх үндэслэлгүй гэж үзэж, зургаадугаар сарын 10-ны дотор зөрчлөө арилгахыг даалгасан байна. Харин шингэрүүлсэн нефтийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг Засгийн газарт хэлэлцэж, шийдсэний дагуу ийнхүү өчигдрөөс эхэлж авто газыг 1160 төгрөгөөр худалдахаар болжээ.
У.БОЛОР