Хэрэглээний үнийн улсын индекс 0.3 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Хэрэглээний үнийн улсын индекс 0.3 хувиар өсчээ

Хэрэглээний үнийн улсын индекс тавдугаар сард өмнөх сарынхаас 0.3 хувь, оны эхнээс 5.1 хувь, жилийн өмнөхөөс 9.7 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ерөнхий индекс ийнхүү өсөхөд мах, ус, ундаа, хүнсний барааны үнэ 1.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 2.4 хувь, бөс бараа, гутлын үнэ 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Ялангуяа махны үнийн өсөлтийн хувьд аймаг, нийслэлд ялгаагүй өссөн бол Архангай аймагт махны үнэ хамгийн өндөр байгаа ажээ. Ийнхүү хэрэглээний үнийн улсын индексээр инфляцын төвшинг тогтоодог бөгөөд тавдугаар сард инфляци өссөн үзүүлэлт гарсан байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж