
Р.Цэнгэл нь анх 1993 онд Монгол улсад ирж хориод жил амьдрахдаа нэгэн бүсгүйтэй ханилан охинтой болж, Монгол улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгсөн байна. Тэрээр “Цагдаагийн тангараг-2” кинонд Хятад хэл дээрх баримтыг орчуулж өгөх үүрэгтэй оролцож байжээ. Мөн киноных нь хөрөнгө оруулалтын талаар Хятад улсын зарим нэг иргэдтэй уулзаж тохиролцсон байхыг хурал зохион байгуулагчид хэлж байсан юм. Хуурай өлсгөлөн зарлаад 14 хонож байгаа түүний биеийг өчигдөр урьдчилан хорих 461-р ангийн эмч нарын баг үзсэн ч ямар байдалтай байгаа талаарх мэдээллийг өгөөгүй байгаа аж. Мөн түүний өмгөөлөгчийг “хэвлэлийн бага хуралд оролцож үнэн бодит байдлыг олон нийтэд мэдээллээч” гэсэн хүсэлтийг тавьсан ч “Хэргийн мөрдөн байцаалтад сөргөөр нөлөөлнө” гэсэн шалтгаанаар татгалзжээ.
Р.Цэнгэл нь хамгийн сүүлд энэ сарын 06-ны өдөр хуульчтайгаа уулзахдаа охиныхоо ээжтэй утсаар ярьж үнэн мөнийг олохын төлөө өлсгөлөн зарласан гэдгээ хэлээд “Цахар хүний цөс зоригоор сайн дураараа үхнэ” хэмээн хэлсэн байна. Тиймээс ямар нэгэн гэм буруугүй жирийн нэгэн Өвөрмонгол залуугийн амь насыг аврахын төлөө хэвлэлийн хурал зарласан дээрх хүмүүс Хүний эрхийн байгууллагуудад албан ёсоор хандаж, Ерөнхийлөгчид хандан захидал бичихээр болсон гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн тэд Р.Цэнгэлийг урьд өмнө нь ямар нэгэн улс төрийн эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцож байгаагүйг онцлоод “Төрийн эрхийг хууль бусаар авах”-ыг санаархах хүн биш гэдгийг хэлж байлаа.
Т.ДАРХАН