“Монгол шилтгээн”-д зуны хайр цэцэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

“Монгол шилтгээн”-д зуны хайр цэцэглэнэ

Рок поп, амьд хөгжим, циркийн үзүүлбэр, графит зураг, бүжиг, загварын үзүүлбэр гээд олон төрөл, урсгалыг хамарсан нэгэн сонирхолтой фестиваль энэ сарын 22-нд “Монгол шилтгээ”-нд болох ажээ.  

“Summer love” нэртэй уг фестивалийг “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д эмчилгээ, оношлогооны аппарат хандивлах зорилгоор зохион байгуулж байгаа юм. Фестивальд зориулан “Монгол шилтгээн”-д  гурван тайз засчээ. Хип хоп-DJ, рок поп, амьд хөгжмийнхөнд тусгайлан зассан тайзтай, сонирхолтой фестивальд зочилсноор хүссэн хөгжмөө нэг дороос сонсож мэдрэх боломжтой.

Фестивалийг “АПУ”, “Sound of Mongolia”, “Монгол шилтгээн”, “G moble”, “Skytel” компани болон загварын агентлагууд хамтран зохион байгуулж байгаа ажээ.
“Зуны хайр”-тай учруулах “Summer love”-д зочлоорой.

Э.ТЭКҮ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж