“Монгол Улсын төлөө зүтгэе” цэнгээнт шоу болно

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

“Монгол Улсын төлөө зүтгэе” цэнгээнт шоу болно

Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн чуулгын уран бүтээлчид нэгэн өвөрмөц шоуг энэ сарын 15-нд зохион байгуулна. Уг шоуны хөтөлбөрт 500 найрал дуучин, 64 бүжигчний тоглолт мөн гардан байлдаан, бодибилдингийн үзүүлбэр зэрэг олон сонирхолтой зүйл багтаж байгаа аж.  Арын албаныхан, төрийн болон байлдааны туг залах цэргүүдийг оролцуулбал 1000 орчим хүний хүч хөдөлмөр шингэх томоохон хэмжээний уг шоугаа цэргийн баярт зориулан “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээн нэрлэжээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж