110 кВ-ын агаарын шугаманд гэмтэл гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

110 кВ-ын агаарын шугаманд гэмтэл гарчээ

Улаанбаатар хотын ихэнх хэсэгт 30-аад минутын өмнө /21.15 цагийн үед/ цахилгаан тасарлаа. "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компанийн холбогдох ажилтнаас энэ талаар тодруулахад, "110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугаманд гэмтэл гарсан. Хотын хэд хэдэн дүүрэг, олон айл өрхийг хамарч цахилгаан тасарсан байна. Гэмтлийг засч байгаа тул ойролцоогоор хоёр цагийн дараа цахилгаанаар хэвийн хангаж, саатлыг бүрэн арилгаж дуусна" гэлээ.

Б.ЭНХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж