Зогсоолд тавьсан зургаан машиныг сүйтгэжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Зогсоолд тавьсан зургаан машиныг сүйтгэжээ

Баянзүрх дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт буюу олны нэрлэж заншсанаар Хөдөө аж ахуйн яамны буудлын урд энэ осол гарчээ.

“Баянзүрх” захын хажууд шинээр ашиглалтад орсон 75-р байрны зүүн талын зогсоолд байсан Vitz 7571 УНН, Verna accent   8751 УНП, Corolla 3890 УНЭ, Corolla 8613 ТӨВ, Gress 2390 УНУ, Nissan 0993 УБТ маркийн нийт зургаан машиныг согтуул жолооч мөргөж, осол гаргажээ. Осол бямбаас ням гаригт шилжих шөнө буюу зургадугаар сарын 9-ний 03.00 цагт болсон байна. Авто зогсоолд байсан машинуудыг нэгэн зэрэг сүйтгэсэн жолооч Н гэгчийг цагдаагийнхан олж саатуулсан бөгөөд хэргийг шалгаж байгаа ажээ.  Согтуугаар жолоо барьсан Н нь осол гаргах үедээ Land 200 маркийн машин унаж явжээ. 

Замын цагдаагийн газраас зуны цагт машинаа ил задгай талбайд тавихдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Э.ТЭКҮ







 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж