”Twilight” шагналын хур буулгалаа

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

”Twilight” шагналын хур буулгалаа











Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг бас нэгэн наадам
болох “MTV Movie Awards” өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэхүү наадмаас цус сорогчдын тухай "Twilight" кино нийтдээ
таван шагналын эзэн болж, уран бүтээлчдээ баярлуулжээ.

Цувралын хоёр дахь анги болох "The Twilight Saga:
New Moon" нь шилдэг киногоор шалгарсан байна.

Мөн киноны гол дүрийн жүжигчин Stewart шилдэг эмэгтэй дүрийн
мөн хамтран тоглогч Pattinson-ы хамт шилдэг үнсэлт төрөлд тус тус ялсан байна. Харин
Pattinson шилдэг эрэгтэй дүр мөн глобал супер од төрөлд нэр дэвшин, ялагчаар тодорсон
байна.

Дашрамд сануулахад, гурав дахь анги болох “The Twilight
Saga: Eclipse" энэ сарын 30-нд кино театруудад нээлтээ хийж, үзэгчдийн
хүртээл болох юм.

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж