“Шинэ мянганы яруу найраг” ном хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

“Шинэ мянганы яруу найраг” ном хэвлэгджээ

Хэдхэн сарын өмнө албан ёсоор байгуулагдаж буйгаа зарлаж, эмэгтэйчүүдийн баяр, эр цэргийн баяраар яруу эгшгийн тоглолт хийж байсан “Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс “Шинэ мянганы яруу найраг” нэртэй яруу найргийн түүвэр хэвлүүлжээ.

Уг түүвэрт 2000-аад оны эхэн үеэс уран бүтээл туурвиж эхэлсэн 85 яруу найрагчийн бүтээл багтсан байна. Тэд уг түүврийнхээ өмнөтгөл болгон  “Монголын яруу найргийн нэгэн үеийнхнийг илэрхийлж чадах шүлэг, найргийн дээжис энэ номд бий. 1990-ээд оны их давалгаалсан үеийн араас гарч ирсэн үеийнхэн бид ямар ч байсан хоёр мянганыг холбож, хоёр зууныг өртөөлөн бүтээн туурвиж байгаа уран бүтээлчид. Тиймээс бид он цагийн хэлхээс, ахмад, дунд, залуу үеийнхний гагнаас эвийн цавуу байхыг хүснэ” хэмээн бичжээ. “Шинэ мянганы яруу найраг” номын нээлт энэ сарын 13-нд “Пума империал” зочид буудлын хурлын зааланд болно.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж