Кейт Мосс архины эмчилгээнд явна

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Кейт Мосс архины эмчилгээнд явна

Хувцас загварын ертөнцөд хөл тавьснаасаа хойш 25 жилийг ардаа үдсэн дэлхийн нэртэй загвар өмсөгч Кейт Мосс сүүлийн үед архины эсрэг эмчилгээнд явж байгаа тухай мэдээлэл шар хэвлэлүүдээр цацагджээ.

Өдгөө 39 настай загвар өмсөгчийг сүүлийн үед согтууруулах ундаа ихээр хэрэглэж, тамхи зуун явах болсон нь папараццид хүртэл өртөх болсон  гэнэ.

Кейтийн ойрын эх сурвалжууд түүнийг Туркийн далайн эргийн жижиг хот Бодрумд олон мянган ам.долларын үнэтэй архины эсрэг эмчилгээнд явж буй талаар хэвлэлд мэдээлсэн аж.

Кейт долоо хоногийн хугацаанд уг эмчилгээнд явах бөгөөд иог, спортын эрчимтэй дасгал сургуулилт хийхээр төлөвлөжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж