Өнөөдрийн хувьд, нийт гурван тэрбум, 465 сая төгрөгийн үнийн дүн бүхий 63 тонн ноолуур худалдах, худалдан авах хэлцэл хийж, зарах, авах захиалга тэнцсэн байна. Бирж ажиллах болсон нэг зорилго нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний нөөц, үнийг тогтвортой байлгах бөгөөд үүний тулд ноолуурын үнэ ханшийг биржээр нэрлэх болсон юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь аймгуудаас тогтоосон түүхий цагаан болон ангилаагүй ноолуурын үнэ 55 мянган төгрөг байна. Одоогоор брокериудаар дамжуулан, орон нутаг нийслэлийг холбож, ноолуур худалдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулж буй ч 2014 оноос электрон болон танхимын арилжааны аргыг хослуулах талаар албаныхан онцолж байна.
Ноолуур 55 мянган төгрөгийн үнэтэй байна
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж дөрөвдүгээр сарын 5-нд анхны туршилтын арилжаагаа эхлүүлснээс хойш ажлын өдөр бүх арилжаа хийж байгаа юм.
У.БОЛОР