“Samsung”-ийн борлуулалт буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

“Samsung”-ийн борлуулалт буурчээ

Дэлхийн ухаалаг утасны зах зээлд тэргүүлэгч “Самсунг Электроникс” компанийн борлуулалт энэ жил сүүлийн есөн сарын хугацаанд анх удаагаа буурчээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн судалгаагаар тус компанийн борлуулалт 5,5 хувиар буурсан байна. JP Morgan-ы хийсэн судалгаанаас Samsung S4 ухаалаг утасны борлуулалт тооцоолсноос муу байгаа нь ийнхүү ашиг буурахад хүргэсэн байж магадгүй аж.

Өнгөрсөн сард хэдийгээр дэлхий даяар 10 сая ширхэг S4 борлогдсон ч тус компанийн хувьд хангалтгүй үзүүлэлт юм. Мөн ирэх саруудад ч S4-ийн борлуулалт өсөх хандлага ажиглагдахгүй байгаа аж. 2013 оны эхний таван сарын байдлаар тооцоолж байснаас 3,3 хувиар доогуур байгаа бөгөөд жилийн эцэс гэхэд энэ тоо 9 хувьд хүрэх магадлалтай байгааг  JP Morgan компани гаргасан байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж