Сонгодгуудыг Д.Бат-Эрдэнэ тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Сонгодгуудыг Д.Бат-Эрдэнэ тэргүүлжээ

Гавьяат жүжигчин О.Ичинхорлоогийн нэрэмжит “Ари, романс дуулаачдын Олон улсын II уралдаан” өнгөрсөн долоо хоногт СУИС-ийн “Оюутан театр”-т болж, шагналын эздээ өнгөрсөн баасан гаригт тодруулсан юм.

Анх 2009 онд зохиогдож Гранпри шагналыг нь СТА дуучин Ө.Уянга хүртэж байсан тус уралдааны энэ удаагийн Гранпри шагналын эзнээр СУИС-ийн Хөгжим урлагийн сургуулийн III дамжааны оюутан Д.Бат-Эрдэнэ тодорчээ. Тэрээр СУИС-ийн багш, Гавьяат жүжигчин Ц.Ерөөгийн гарын шавь аж. Уралдааны нэгдүгээр байрыг С.Бат-Эрдэнэ, н.Энхболд нар эзэлж, хоёрдугаар байрт Б.Гомбо-Очир, тусгай байрт Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Ц.Бизьяа нар шалгарсан аж. Мөн Италийн суут хөгжмийн зохиолч Дж.Вердийн нэрэмжит шагналыг Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Б.Жавхлантөгс хүртсэн байна. 

Гавьяат жүжигчин О.Ичинхорлоогийн нэрэмжит наадмын шагналын санг түүний шавь нар өөрсдөө гаргаж, Гранпри шагналын эзнийг гурван сая төгрөгөөр байлжээ. Энэхүү уралдааны үеэр шилдэг концертмейстер шалгаруулдаг бөгөөд энэ удаад Гавьяат жүжигчин Б.Солонго, Соёлын тэргүүний ажилтан Ц.Уртнасан, Д.Эрдэнэчимэг,  н.Отгончимэг нар шилдгээр шалгарчээ.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж