МЗЭ-ийн 2013 оны ээлжит Бага чуулган өнгөрсөн баасан гаригт буюу зургадугаар сарын 07-нд болжээ. Яруу найраг, үргэлжилсэн үг, шүүмж судлал, орчуулга, кино жүжиг, зөгнөлт хошин зохиол, хүүхдийн зохиол гэсэн үндэсний төвүүдийн гишүүд болох 60 гаруй уран бүтээлч Бага чуулганд багтдаг юм. Энэ удаагийн хурлын ирц 80 гаруй хувьтай байсан бөгөөд МЗЭ-ийн удирдлагууд өнгөрсөн дөрвөн жилд хэрхэн ажилласан тухайгаа тайлагнаж, зохиолч уран бүтээлчдийнхээ бүтээл туурвилын талаар хэлэлцжээ. Бага чуулганаар мөн дүрмийнхээ дагуу Их чуулганы товыг зарласан бөгөөд дөрвөн жилд нэг удаа хуралдаж, МЗЭ-ийн удирдлагуудаа шинэчлэн сонгодог Их чуулганыг ирэх намар буюу есдүгээр сарын 20-нд хуралдуулахаар шийдвэрлэжээ.
Т.ДАРХАН