Геологи, эрдэс баялгийн салбарын тухай ярилцана

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Геологи, эрдэс баялгийн салбарын тухай ярилцана

Геологийн төв лаборатори, Финлянд улсын Геологийн алба хамтран “Геологи, эрдэс баялгийн салбар дахь “Монгол-Финляндийн хамтын ажиллагаа”  сэдэвт хурлыг маргааш 09.00-17.00 цагийн хооронд Геологийн төв лабораторийн Хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Уг хурал нь Монгол, Финлянд хоёр орны хооронд дипломат  харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан болж буй бөгөөд хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Финлянд улсын Парламентын дарга Эеро Хейнэлома, Бүгд Найрамдах Финлянд улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ларс Бакстром, Финлянд улсын Геологийн албаны Ерөнхий захирал Элиас Икдаал, “Outotec, Normet”, “PANalytical” зэрэг компаниудын төлөөлөлоролцох ажээ. Энэ үеэр хоёр улсын геологи,эрдэс баялгийн салбарын тухай ярилцаж, туршлага судлах юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж