
Ойрын үед гол усанд осолдох тохиолдол ихэсч, бага насны хүүхэд гол усанд осолдож, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарсаар байна. Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр зургадугаар сарын 13, 14-нд Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим нутгаар усархаг, дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа аж. Энэ үеэр борооны үеэр голуудын усны түвшин эрс нэмэгдэх хандлагатай байгаа тул гол усны ослоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж гол ус руу явуулахгүй, голын эрэг дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг эхчүүд, тэдний асран хамгаалагчдад Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Д.ЖАРГАЛ