Зээлийн батлан даалтын сан энэ жилдээ нийт 50 хүртэлх тэрбум төгрөгийн батлан даалт гаргах бөгөөд эхний ээлжинд Төрийн банк, “Голомт” банк, “Капитал” банктай хамтран ажиллаж байна.
Зээл авах үе шатыг танилцуулбал, зээл хүсэгч нь хамгийн эхлээд арилжааны банкинд дээрх гэрчилгээ болон банкнаас шаарддаг бүх бичиг баримтыг бүрдүүлэн өгнө. Ингэхээр Зээлийн батлан даалтын сан зээлд хавсран оролцож буйн утга учир үүнд гарч, банкны бусад шаардлагыг хангасан ч барьцаа хөрөнгө нь хангалтгүй байгаа ч зээл авах боломжтой болжээ. Ингэхдээ 60 хүртэлх хувийн буюу нэг зээлд гаргах батлан даалтын хэмжээ 250 сая төгрөгөөс хэтрэхгүй байх бөгөөд эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, бичил зээлийн гэсэн гурван төрөлтэй аж. Батлан даалтын хугацаа нь авсан зээлийн хугацаатай ижил байх бөгөөд батлан даалт хүсэгч нь шимтгэл, хураамж төлөх юм байна. Тухайлбал,
- 1 жил хүртэл хугацаанд 1.0%
- 1-2 жил 2.0 %
- 2-оос дээш жил 3.0 хувиар батлан даалтын хэмжээнээс тооцон нэг удаа төлөх ажээ.