Д.Цогтбаатарын хэрэгт холбоотойгоор Германаас мөрдөгч иржээ

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатарын хэрэгт холбоотойгоор Германаас мөрдөгч иржээ

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг  Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа.

Тэгвэл цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа Д.Цогтбаатарыг мөрдөх мөрдөн байцаалтын ажиллагаанд хамтран ажиллахаар ХБНГУ-ын цагдаагийн байгууллагын Мөрдөх албаны хоёр мөрдөн байцаагч өнөөдөр Монголд ирсэн байна. Учир нь түүнийг “ХБНГУ-аас Монголд амьдрахаар ирээд сураггүй алга болсон иргэний хэрэгт холбоотой байж магадгүй” хэмээн сэжиглэж байгаа тул ийн Германы талаас албаны хүмүүс иржээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж