
Тэгвэл цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа Д.Цогтбаатарыг мөрдөх мөрдөн байцаалтын ажиллагаанд хамтран ажиллахаар ХБНГУ-ын цагдаагийн байгууллагын Мөрдөх албаны хоёр мөрдөн байцаагч өнөөдөр Монголд ирсэн байна. Учир нь түүнийг “ХБНГУ-аас Монголд амьдрахаар ирээд сураггүй алга болсон иргэний хэрэгт холбоотой байж магадгүй” хэмээн сэжиглэж байгаа тул ийн Германы талаас албаны хүмүүс иржээ.
Д.ЖАРГАЛ