амжилттай хэрэгжиж дууслаа

Тус семинарыг аймгийн ЗДТГ, ЭМГ, БСГ, МХГ, БОГ-ын төлөөлөл, сумдын Засаг дарга, орлогч, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид, төсөл хэрэгжсэн Баян-Уул, Төгрөг сумдаас эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, нийт 35 хүнийг оролцуулан зохион байгууллаа.
Энэ үеээр төсөл хэрэгжүүлэгч сумдын ололт амжилтыг үнэлж дүгнэсэн илтгэлүүдийг сонсож, сайн туршлага хуваалцах, цаашид үр дүнг тогтвортой авч явах тогтвортой байдлын стратеги төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, Монгол орны говийн бүсийн хүн амын аюулгүй байдлыг сайжруулах зорилго бүхий бодлогын зөвлөмжийн төсөлд санал өгөх зэргээр семинарыг амжилттай зохион байгууллаа.