Иракийн худалдааны төвд дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Иракийн худалдааны төвд дэлбэрэлт болов

Иракийн Багдад хотын хойд хэсэгт байрлах худалдааны төвд цуврал дэлбэрэлт болж, 15 хүн амиа алджээ. Тус дэлгүүрийн гадаа байсан хоёр машинд болон дэлгүүр дотор нэг амиа золиослогч бөмбөг дэлбэлснээр энэ эмгэнэлт хэрэг гараад байна. Албаны хүний мэдээлж буйгаас үзвэл шархагдагсдын тоог эцэслэн тогтоох аргагүй байгаа аж. Тус дэлгүүр байрладаг муж нь шийтүүдийн голчлон амьдардаг Жудайда аль Шат дүүрэг бөгөөд элдэв дэлбэрэлт болдгоороо алдартай бүс нутаг юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд энд дэлбэрэлт, хүчирхийлэл газар авах болсон бөгөөд өнгөрсөн сард 2008 оноос хойшхи хамгийн аюултай цуст дэлбэрэлт болж, 1045 хүн нөгөө ертөнцөд очжээ. Энэ мужаас 35 км-ын цаан орших суннитуудын голчлон амьдардаг Багуба дүүрэгт өнгөрсөн долоо хоногт хоёр машин дэлбэрч, 41 хүн нас барсан билээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж