Эрт ургацын төмс энэ жил улсын баяр наадмын дараа гарч эхлэх тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Ингэхдээ Германы “солит” сорцын эрт болцын булцууг Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Төв аймгийн Жаргалант, Сүмбэр, Борнуур суманд тариалсан бөгөөд долдугаар сарын 20-ноос хурааж авах ажээ. Цаашдаа эрт ургацын төмсийг улсын баяр, наадмын өмнө гаргаж байх тухай албаныхан мэдээлж байна. Ингээд эрт ургацын төмсийг хураан авсан даруйд нийслэлд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, худалдаж эхлэх ажээ.
У.БОЛОР