
Бусдын амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө 35 удаа буюу 12 литр цусаа хандивласан хүмүүст “Хүндэт донор” цол өгч, тусгай үнэмлэх олгож байхаар болжээ. Мөн уг үүргээ биелүүлсэн донорууд рашаан сувилалд нас харгалзахгүйгээр үнэ төлбөргүй амрах /жилдээ нэг удаа үнэ/, эмнэлгүүдээр зарим төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой тухай Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Тэд мөн нийтийн тээврээр үнэгүй зорчих давуу эрхтэй болсон байна. Ийнхүү доноруудыг бусдын эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд нэгдсэнийх нь төлөө нийгмийн хэрэгтэй үйлчилгээг давуу эрхтэйгээр олгож байх бодлогыг албаныхан баримтлах болжээ.
У.БОЛОР