Б.Есүгэний аминд хүрсэн хэргийн шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Б.Есүгэний аминд хүрсэн хэргийн шүүх хурал хойшиллоо

Барилгын бетон зуурмаг шахагчинд даруулж, амь насаа алдсан 
Б.Есүгэн охины хэрэгт буруутгагдаж буй Г.Гантөмөр нарын Шүүх хурал өнөөдөр товлогдсон ч долдугаар сарын 3-ныг хүртэл хойшиллоо.

Баянгол дүүргийн шүүхэд  15.30 цагт Шүүх хурал болох байсан ч шүүгчдэгч гурван хүний хоёр нь өмгөөлөгчөө саяхан сонгосон тул хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьжээ. Мөн өнөөдрийн шүүх хуралд хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй байна /Нэг нь өвчтэй гэдгээ мэдүүлсэн/.
 
Хохирогчдын зүгээс шүүх хурлыг зургадугаар сард багтаан хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч бусад шүүх хурлууд давхцаж байгаа тул Баянгол дүүргийн шүүхээс долдугаар сарын 3-ны өглөө 08.00 цагт хурлыг товлолоо.

Ослын хэрэгт холбогдуулан гурван хүнд эрүүгийн хэрэг
үүсгэж, зуурмаг шахагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга,
туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам
зөрчсөн гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаад байгаа юм.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж