Б.Баттулгын шавь нар автомашины эзэд болов

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Б.Баттулгын шавь нар автомашины эзэд болов

Б.Баттулгын шавь нар автомашины эзэд болов
Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 4-6-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт боллоо. Тамирчдын урам зоригийг сэргээх зорилгоор хөнгөн жингийн бөхчүүдэд автомашин амласан гэдгээрээ үндэсний аварга шалгаруулах тэмцээнүүдээс хамгийн өндөр бай шагналтайд тооцогдсон энэ удаагийн тэмцээнээс 55 кг-ын жинд зодоглосон, гавьяат тамирчин Б.Наранбаатар, 60 кг-ын аварга Э.Ням-Очир, 66 кг-д түрүүлсэн Б.Батзориг нар цоо шинэхэн төмөр хүлэг жолоодон гэртээ харилаа.

Даян аварга А.Сүхбатын амласан хоёр автомашиныг өдгөө Тайвань улсад гэрээгээр ажиллаж буй дасгалжуулагч Б.Баттулгын шавь нар буюу Б.Наранбаатар, Э.Ням-Очир нар гардав. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын аваргад автомашин амлаад байсан “Хасу Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш тус компанийн тамирчин П.Өнөрбат /66 кг/ жингийн зөрүүгээр тэмцээнээр хасагдсаныг сонсоод шийдвэрээ өөрчилж, эмэгтэйчүүдийн 51 кг-д түрүүлсэн “Хасу Мегаватт”-ын тамирчин Д.Отгонцэцэгт машины түлхүүрийг шилжүүлсэн юм. Тамирчдын сэтгэлзүй, урам зоригийг мохоосон энэ үйлдэлд харин тус холбооны ерөнхийлөгч, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат дургүйцэж, хувийн зүгээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын аваргыг автомашинаар шагнасан нь олны талархал хүлээсэн юм.

Тэмцээний дүн:

Эрэгтэй:

55  кг:
1.Б.Наранбаатар /Хүч/
2.Д.Цогтбаатар /Алдар/
3.Т.Даваахуяг /Дархан, хасу Мегаватт/
3.Б.Мөнхбаяр /Хангарьд/

60  кг:
1.Э.Ням-Очир /Арслан/
2.С.Сүхбаатар /Замчин/
3.Ч.Өлзийбаяр /Хүч/
3.Б.Баянмөнх /Олимп/

66  кг:
1.Б.Батзориг /Хилчин/
2.Б.Анхбаяр /Хангарьд/
3.У.Оюунбаяр /Дархан-Уул/
3.Б.Мянганбаяр /Арслан/

74 кг:
1.М.Мэндсайхан /73-р сургууль/
2.Д.Гомбодорж /Хүч/
3.Д.Алтангэрэл /Орхон/
3.Ж.Батмөнх /Дархан, хасу Мегаватт/

84 кг:
1.Д.Түгждорж /Дархан, хасу Мегаватт/
2.П.Өсөхбаатар /Алдар/
3.Д.Хүдэрбулга  /73-р сургууль/
3.Н.Цэрэнчунт /Хүч/

96 кг:
1.Я.Алтантулга /Дархан, хасу Мегаватт/
2.С.Мөнхсүх /Хангарьд/
3.Н.Золбоо /73-р сургууль/
3.Д.Энхтүвшин /Замчин/

120 кг:
1.Ж.Чулуунбат /Сүлд/
2.Б.Заяамандах /Хангарьд/
3.Ш.Баянмөнх /Дархан-Уул/
3.О.Есөн-Эрдэнэ /Хүч/

Эмэгтэй:

48 кг:
1.Ц.Энхжаргал /Замчин/
2.Ч.Ганчимэг /Дархан, хасу Мегаватт/
3.Э.Нарангэрэл /Хангарьд/
3.Д.Баасанжаргал /Хөвсгөлийн хүчтэн/

51 кг:
1.Д.Отгонцэцэг /Дархан, хасу Мегаватт/
2.Б.Даваасүрэн /Хангарьд/
3.Ж.Нямхишиг /Алдар/
3.П.Цолмон /Баянзүрх/

55 кг:
1.Н.Отгонжаргал /Хангарьд/
2.С.Бямбацэрэн /Аварга/
3.Э.Сумъяа /Хилчин/
3.Д.Нармандах /Аварга/

59 кг:
1.С.Батцэцэг /Хилчин/
2.Г.Номинзул /Дархан, хасу Мегаватт/
3.А.Чанцалнямаа /Хүч/
3.Ч.Отгонтөгс /Алдар/

63 кг:
1.О.Насанбурмаа /Хүч/
2.Ц.Баярзаяа /Дархан, хасу Мегаватт/
3.Ш.Түмэнцэцэг /Хилчин/
3.Б.Нямгэрэл /Орхон/

67 кг:
1.Б.Оюунсүрэн /Хангарьд/
2.Б.Сүнжидмаа /Хилчин/
3.Х.Мөнхтуяа /Аварга/
3.Б.Одончимэг /Алдар/

72 кг:
1.О.Бурмаа /Хүч/
2.Ж.Хажид /Алдар/
3.Г.Наранчимэг /Хилчин/
3.Н.Нандинбилэг /Аварга/


Багийн дүн:

1. “Дархан-Хасу Мегаватт”.
2. “Хангарьд” спорт клуб.
3. “Хилчин” спорт хороо.

Б.БАЯСАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж