Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход 16 хоног үлдээд буй. Эхний удаад гадаадад байгаа монголчууд сонгуульд санал өгөх бөгөөд зургадугаар сарын 14-16-ны хооронд санал авах юм. Тиймээс гадаадад байгаа иргэдийн санал хураахад дөрөв хоногийн хугацаа үлдээд байна.
Энэ жил гадаадад ажиллаж, амьдарч буй 6494 иргэн сонгууль өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд эдгээр иргэдийн тоогоор саналын хуудсыг хэвлүүлсэн байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд СЕХ гадаадад байгаа иргэдийн саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, комиссоор дамжуулан нийт салбар комисст санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ гэж заасны дагуу СЕХ-оос саналын хуудсыг салбар комисст хүргүүлжээ.
Ш.ЧИМЭГ