
Саяхан ардын дуунаас бүрдсэн цомгоо гаргасан дуучин Ж.Алтанцэцэг кинонд тоглох гэнэ. Тэрбээр нэгэн шинэ киноны гол дүрийг бүтээж байгаа бөгөөд удахгүй үзэгчдийн хүртээл болох аж. Сонирхуулахад дуучин Ж.Алтанцэцэг кино зураг авалтын хажуугаар өөрийн сонгодог бүтээлийн бие даасан цомгоо гаргах гээд завгүй яваа аж. Түүний шинэ цомог нь ирэх сард сонсогчдын гарт хүрэх гэнэ.
М.Урин