Д.Амарсайхан нарыг 50 тэрбумын хэрэгт шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Д.Амарсайхан нарыг 50 тэрбумын хэрэгт шалгаж байна

Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “Петро чайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн, Газрын тосны газрын дарга  Д.Амарсайхан нарын  төрийн албан хаагчид болон компанийн удирлагуудыг шалгаж эхэлжээ.

“Петро чайна дачин тамсаг” компани нь 2007 онд манай улстай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, өдийг хүртэл хамтран ажиллаж байгаа юм. Энэ орлогоос тодорхой хэмжээний мөнгийг Хонконгийн  данс руу хууль бусаар шилжүүлж байсныг Улсын мөрдөн байцаах газраас илрүүлжээ. Санхүүгийн аудитын байгууллагын дүгнэлтээр Монголын талаас хятадад өгөх мөнгөнөөс 50 орчим тэрбум төгрөг дутсан байна. Хэргийг  Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж