Амайгийн аялал үргэлжилсээр байна

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Амайгийн аялал үргэлжилсээр байна

Дэлхийг тойрон аялаад ирсэн Амай бадарчилсан амьдралдаа дасал болсон бололтой. Тэрбээр гэртээ тогтохгүй байнга л гараад явчихдаг гэнэ. Учир нь Амай саяхнаас “Монгол Бадарчин” гэх нийгэмлэгээ байгуулжээ. Түүний “Монгол Бадарчин” нийгэмлэг нь соёл, урлагийн болон өөр олон төрлийн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ. Мөн даваа гариг бүрийн 19.00 цагаа “Dublin” pub-д шинэ найз нөхөдтэйгээ үзсэн харсан зүйлийнхээ талаар ярилцаж, оюунлаг бөгөөд хөгжилтэй уулзалтыг хийдэг уламжлал тогтоожээ. Ямартай ч “Монгол Бадарчин” нийгэмлэгийн тэргүүн Амай залуучуудад чиглэсэн олон олон зүйл хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж