
Гэхдээ түүний тухай Малайзад сурч байхдаа тэндхийн иргэнтэй гэрлэж, хүүхэдтэй болсон. Нөхөр, хүүхдээсээ салж, Монголд ирсэн гэх мэдээлэл саяхныг хүртэл олон нийтэд хүрээгүй байсан юм. Тэгвэл загвар зохион бүтээгч бүсгүй “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа бусад хэвлэлд гарсан дээрх мэдээллийн талаар “Нас залуу байсан учраас алдаа хийсэн ч үүнийгээ амьдралын сургамж гэж хардаг” хэмээн ярьжээ.
Тэрээр “Би хүүгээ орхиогүй. Бид өдөр бүр утсаар ярьдаг, интернэтээр харилцдаг, байнга очиж уулздаг. Үргэлж сэтгэл зүрхээрээ хамт байдаг. Ээж нь хүүгийнхээ төлөө л явж байгаа. Хүүхэд минь дутагдаж гачигдахгүй зүйлгүй байгаасай гэсэндээ би ингэтлээ хөдөлмөрлөж байгаа” гээд “Хүүгээ амьдрах орчин нь илүү сайн гэж үзсэн учраас аавтай нь үлдээсэн” гэж хэвлэлд гараад буй өөрийнх нь тухай мэдээлэлд хариулт өгчээ.