НҮБ далайн ёроолын олборлолтын төлөвлөгөөг зарлав

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

НҮБ далайн ёроолын олборлолтын төлөвлөгөөг зарлав

НҮБ-ын салбар байгууллага болох Далайн
ёроолын олборлолт хариуцсан олон улсын газар далайн гүнээс эрдэс баялаг
олборлох эхний төлөвлөгөөгөө өнгөрсөн сарын сүүлээр зарлажээ. Энэхүү
төлөвлөгөөний хүрээнд 2016 оноос далайн гүнээс эрдэс олборлож эхлэх юм.
Одоогийн байдлаар тус байгууллага 17 хайгуулын төслийн зөвшөөрөл олгоод
байна. Эдгээр нь Номхон далай болон Энэтхэг, Атлантын далайн бүсэд
хамаарч буй.

Сүүлийн үед далайн ёроолоос эрдэс олборлох үйл
ажиллагаа хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж эхлээд байгаа ч
техник, эдийн засгийн боломж нь эргэлзээтэй хэвээр байсан юм. Гэхдээ уул
уурхайн салбарт олборлолтын шинэ эрин, шинэ хуудас эхэлж буйг НҮБ
ийнхүү зарлаад байна.

Далайн гүнээс очир алмааз, алт, мөнгө,
зэс, кобальт, цайр, манган, газрын ховор элемент зэрэг бүхий л төрлийн
эрдсийг олборлох цаг ойрхон байна. Хамгийн гол нь эдгээр эрдэсийг дор
хаяж хоёр мянган метрээс доош гүнээс олборлох боломжтой тул технологийн
боломжийг сайтар судлах шаардлагатай байгаа юм. Далайн гүн дэх эрдсийн
давуу талыг эрдэмтэд газар дээрх баялгаас хавьгүй өндөр агуулгатай гэсэн
үзүүлэлтээр тайлбарлаж байна. Түүнчлэн зарим судалгаагаар Номхон далайн
ёроолд 290 сая тонн зэс, 340 сая тонн никель “хэвтэж” буй ажээ. Гэхдээ
далайн гүний олборлолтоос үүдэн байгаль орчинд ямар хор хохирол учирч
болох нь ихээхэн эргэлзээтэй байгаа юм.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж