Жексоны хүүхдүүдийн асран хамгааллын талаар дахин шалгаж болзошгүй гэнэ. Өнгөрөгч долоо хоногийн эхээр Жексоны охин Пэрис Жексон амиа хорлохыг завдаж, эмнэлэгт хүргэгдсэний дараа түүний хүүхдүүд асран хамгаалал, аюулгүй байдлаар хэр хангагдсан тухай асуудал олны анхаарал орж ирлээ. Учир нь дээрх хэргийг хэлэлцсэн шүүгч Митчел Беклоф “15 настай Пэрис охин ямар учраас өөрийгөө егүүтгэхийг оролдов, сэтгэл санааны ямар дарамт түүнд байгаа юм биш биз” гэх асуултуудыг Майкл Жексоны ээж Кэтрин Жексоны өмгөөлөгчөөс дахин тодруулсан байна.
Харин Кэтрин Жексоны өмгөөлөгч Пери Сэйндерс “Охины биеийн байдал сайн байгаа төдийгүй Жексоны гэр бүлээс охинд анхаарал халамжаа тавьсаар байгаа” гэдгийг онцолжээ. Харин зарим эх сурвалжууд хүүхдүүдийн асран хамгаалалтай холбоотой хэргийн мөрдөн шалгалтыг дахин эхлүүлж болзошгүй тухай энэ үеэр мэдээлсэн байна.
Холбоотой мэдээ