BHP Billiton байгалийн хийн төслийн эзэмшлээ зарлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

BHP Billiton байгалийн хийн төслийн эзэмшлээ зарлаа

Баруун Австралийн Дампирын хойгт
байгалийн хий шингэрүүлэх “The Browse LNG” төсөл хэрэгжиж байгаа.
Төслийн нийт хөрөнгийг 45 тэрбум австрали доллар гэж тооцсон бөгөөд
Австралийн “Woodside Petroleum”, Германы “Royal Dutch Shell”, Английн
“British Petroleum”, Японы “LNG”, Австралийн “BHP Billiton” компаниуд
хамтарч эзэмшдэг.

Тэгвэл Австралийн “BHP Billiton” компани энэхүү
төслийн 8.8 хувийн эзэмшлээ 1.7 тэрбум австрали доллараар Хятадын
“Petro China” компанид худалдсан байна. Энэхүү худалдааны хэлцлийг
байгуулахын тулд “Petro China” компани өнгөрсөн оны арванхоёрдугаар
сараас хойш хөөцөлдсөн юм.

Австралийн шингэрүүлсэн байгалийн хийг
япончууд их хэмжээгээр импортолж авах сонирхолтой байгаа. Учир нь тус
улс Фукушимагийн атомын цахилгаан станцын ослоос үүдэн гаднаас авах
байгалийн хийн импортоо дараагийн 10 жилд өсгөх нь тодорхой болоод
байгаа билээ.  
  
Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж