Угаасаа л “Happiness center”-т төрсөн өдрийн баяр болж байгаа юм шиг уур амьсгал өдөр бүр үргэлжилдэг билээ. Учир нь, “Happiness center”-ын зочид дуртай ундаагаа худалдан авч уухдаа хүссэн тоглоомын буландаа тоглох эрхтэй болдог юм. Тиймээс ч энд ирсэн залуус үргэлж сэтгэл хангалуун байдаг.
IT буланд зочлох, X-box-оортоглох, Хосын буланд найз охинтойгоо суух, Дардас шидэж цэцээ сорих, дуртай номоо уншиж мэдлэгээ тэлэх, Сокер тоглонгоо дуртай дуугаа захиалж сонсох гээд олон булан энд бий. Мөн найз нөхөдтэйгөө ярилцаж суух таатай орчинг бүрдүүлж чадсан нь залуусын очих дуртай газар болгож чадсан билээ.
Үнэхээр ч “Happiness center” хүүхэд залуучуудын очих дуртай төвийн нэг болжээ. Сар болгоны тэмдэглэлт баяр ёслолын үйл ажиллагаа болон хүүхдийн төрсөн өдөр, лекц, танин мэдэхүйн болон хөгжөөнт тоглоом гэх мэт баярын өдрүүдийг тэмдэглэсээр ирсэн нь энэ төвийн зочдыг сэтгэл хангалуун байлгадаг гол үндэслэлийн нэг. Яагаад гэвэл, энд ирсэн хүн бүрт аз жаргалтай, инээд хөөртэй, баяр баясгалантай мөчүүд л дурсамж болон үлддэг.
“М-Си-Эс Кока Кола” компанийн нийгэмд чиглэсэн “ЭЕРЭГЭЭР АМЬДАРЦГААЯ” уриа нь доор зохиогддог хөтөлбөрүүдийг “Happiness center”төвд явагдсаар байдаг. Тиймээс ч тус төвтэй байнгын хамтран ажилладаг байгууллагуудын тоо өдөр бүр нэмэгдсээр байна. Сая нэг жилийн ойн баярт нь ч Монголын Оюутны Холбооны дэргэдэх “СОРОГ” клубын хамт олон баяр хүргэж, “Оюутны хөтөч” хэмээх номын дээжээс бэлэг болгон өгсөн юм.
Мөн энэ төвийнхөн хүүхэд залуучуудын “Шурикен “клуб, Оюун ухааныг хөгжүүлэх “Шоо” клуб, “Interact club of 23” буюу Чингэлтэй дүүргийн 23 дугаар бүрэн дунд сургуулийнхантай хамтран ажилладаг. Төрийн болон төрийн бус цөөнгүй байгууллагатай байнгын холбоотой хамтарч ажилладаг ажээ.
Хүүхэд залуусын өмнө үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгадаг “Happiness center” байгуулагдсанаас хойш давхардсан тоогоор 30000 хүүхэд, залуус үйлчлүүлжээ. Тэгвэл одоо ирэх жилүүдэд үүнээс олон залуусыг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд нь “Happiness center”туслахад бэлэн байгааг эцэст нь тодотгоё.