“Avon” шинэ нүүр царайтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

“Avon” шинэ нүүр царайтай боллоо

Залуусыг байлдан дагуулсан цус сорогчдын амьдралыг харуулсан “Twilight” киноны од, жүжигчин Ashley Greene зар сурталчилгааны чиглэлээр хүчээ үзэхээр болсон байна.

Өдгөө 23 настай жүжигчин бүсгүй “Avon” брэндийн шинэ болох “Mark”-ын нүүр царай болохоор болжээ.

Энэхүү брэнд нь гоо сайхны бүтээгдэхүүн болон шинэлэг загварын хувцас, гоёл чимэглэл зэрэг олон чиглэлээр бүтээгдэхүүнээ гаргах аж.

Энэ тухайгаа Ashley “Энэ брэнд нь залуу бүсгүйчүүдэд зориулсан үнэхээр сайхаан загварууд болон гоо сайхны бүтээгдэхүүнийг багтааж байгаа. Тиймээс би энэхүү саналыг их баяртай хүлээж авсан. Эмэгтэй хүн гадаад байдал төдийгүй дотроосоо гэрэлтэж байх ёстой гэж би боддог. Харин гадаад байдлын гоо сайхнаа та энэхүү брэндэд даатгаж болно” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж