2010 онд смартфөүний нийлүүлэлт 175 саяд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

2010 онд смартфөүний нийлүүлэлт 175 саяд хүрнэ

Apple компанийн iPhone, RIM компанийн Blackberry зэрэг смартфөүн буюу ухаалаг гар утасны нийлүүлэлт энэ онд өмнөх жилийнхээс 15 хувиар өсч, 175 сая, харин 2013 он гэхэд 343 саяд хүрнэ хэмээн зах зээлийн шинжээчид тооцоолж байна. Гадаад үзэмж, үзүүлэлтийн хувьд хэрэглэгчдийн анхаарлыг татаж буй смартфөүний үйлдвэрлэл 2007 онд дэлхийн хэмжээнд 89,87 сая байсан бол 2008 онд 100 саяд хүрч, улмаар 2009 онд 150 саяын босгыг давсан юм. Харин тивээр нь ангилж үзвэл Европ хамгийн их буюу 35 хувийг, харин Хойд Америк 28 хувийг эзэлж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж