
Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногт нийслэл хотын нөхцөл байдлын талаар нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өгөх юм. Мөн нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс нутаг Сэлбэ голын эхэнд олон жил суурьшсан фермерийн аж ахуйг хэдийд, хаана нүүлгэн шилжүүлэх, Жуулчид олноор ирж байгаа учир тэднийг ая тухтай байлгахад нийслэлийн зүгээс хэрхэн оролцох зэрэг асуудлаар холбогдох албаныхан мэдээлэх юм.
Д.ЖАРГАЛ