“Panasonic” Let’s note серийн таблет гаргана

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

“Panasonic” Let’s note серийн таблет гаргана

Panasonic корпораци лэптопын салбарт ээлжит шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, таблет компьютерийн байдлаар ашиглаж болох Let’s note серийн зөөврийн компьютераа энэ сарын 25-нд худалдаанд гаргах болсон тухайгаа мэдэгдсэн байна. Хэрэглэгч, худалдан авагчдынхаа хамрах хүрээг нэмэгдүүлэх үүднээс тус компани дээрх шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болсон аж. CF-C1 загварын шинэ лэптоп нь зах зээлд хүчээ аваад буй Apple компанийн iPad-тай өрсөлдөхүйц, 180 хэмд чөлөөтэй эргэх 12,1 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй, 2,4GHz Intel Core i5-520M процессортой, 250GB HDD, 2GB RAM-тай, 2100 ам.долларын байх гэнэ. Харин жингийн тухайд ердөө 1,46 кг бөгөөд дэлхийн хамгийн хөнгөн жинтэй таблет компьютер байх бололтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж