Волейболын насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.06.09-нд нийтлэгдсэн

Волейболын насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөв

Волейболын
2013 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-9-ны өдрүүдэд Спортын төв ордон болон ШУТИС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй зургаан баг оролцсоноос өнөөдөр шигшээ тоглолтууд болж медальтнууд тодорлоо.

Эмэгтэйчүүдээс алтан медалийг "Мөнхтийн" баг хүртсэн бол "Хилчин" спорт хороо, Нийслэлийн боловсролын газрын баг мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Эрэгтэйчүүдээс алтан медалийг Орхон аймгийн волейболын холбоо хүртсэн бол "Аврагч" спорт хороо, "Ланд Бриж" багууд мөнгө, хүрэл медалийг хүртэв.

Тэмцээний шилдгүүдийг танилцуулбал:

Xолбогч: Эм-Б.Болор ("Мөнхтийн), Эр-У.Эрдэнэ-Очир (Орхон аймгийн волейболын холбоо)

Давуулагч: Эм-Я.Энхмаа (Нийслэлийн боловсролын газар), Эр-Х.Шинэбаяр ("Ланд Бриж")

Хамгаалагч: Эм-Н.Нандин-Эрдэнэ ("Хилчин" спорт хороо), Эр-У.Одгэрэл (Орхон аймгийн волейболын холбоо)

Довтлогч: Эм-ОУХМ Л.Нарантуяа ("Хилчин" спорт хороо), Эр-Б.Бямбабаяр (Орхон аймгийн волейболын холбоо)

Тэгш тоглогч:
Эм-Л.Солонгo ("Мөнхтийн"), Эр-Б.Түвшинбат ("Аврагч" спорт хороо)

Дасгалжуулагч: С.Цолмон ("Мөнхтийн") тус тус шалгарлаа.

Дашрамд сонирхуулахад, энэ сарын 15-нд “Янзага” зусланд олон улсын
хэмжээний мастер Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын 17 дахь
удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэх юм.

Ч.БОЛ







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж