Хүүхдийн тоглоомын дэлхийн томоохон үйлдвэрлэгч болох Bаndai компани зул сарын баярын худалдааны бүтээгдэхүүний агуулахын манаачаар нэгэн тэнэмэл муурыг авчээ.
Тэр ухаантай саарал муурыг Майли (Millie) гэж нэрлэсэн ба түүнийг агуулахаас холгүй газраас олсон байна. Муур маш сайн ажиглалт хийдэг мөн чангаар дуугардаг зэрэг нь компанид таалагдсан байна. Компани түүгээр “шөнийн манаач хийлгээд оронд нь махаар тэжээх болжээ.
Муур хамгаалалтын нохойноос илүүтэйгээр үүргээ гүйцэтгэж байгаа гэнэ. Харин хэн нэгэн нутаг дэвсгэрт нь харагдвал тэр чанга орилохоос гадна самардаж, хаздаг ажээ.
Майли агуулахаар байнга явж хянах ёстой бөгөөд цалин хөлс нь загас мах болж байна.
Бэлтгэсэн: Ш.МЯГМАР