Нэг удаагийн цэнэглэлтээр 1000 км зам туулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Нэг удаагийн цэнэглэлтээр 1000 км зам туулжээ

Токио хотын хэсэг бүлэг автомашины мэргэжилтнүүдийн бүтээсэн цахилгаан хөдөлгүүрт машин нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 1003,18 км зам туулж, өөрийн тогтоосон дээд амжилтаа эвдсэн байна. Японы цахилгаан хөдөлгүүрт машины клубээс энэ амжилтыг Гиннесийн дэлхийн дээд амжилтын номд бүртгэхийг хүсчээ.
Сайжруулсан Daihatsu Mira загварын цахилгаан машин нь Sanyo фирмийн lithium-ion төрлийн 8320 ширхэг баттерейтай бөгөөд нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 40 км/цагийн хурдтайгаар 27,5 цагийн турш замд явжээ. Харин энэ хугацаанд 17 жолооч сэлгэж, машиныг жолоодсон байна.

Одоогоор Гиннесийн номд бүртгэгдээд байгаа дэлхийн дээд амжилт нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Токиогоос Осака хүртэл 555 км зам туулснаар бүртгэгдсэн байдаг аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж