Өвөрхангай аймгийн 256-р ангид нэгэн байлдагч, өнгөрсөн ням гарагт өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэрэг гарсан. Уг хэргийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас томилон ажилласан ажлын хэсэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Хууль, цагдаагийн байгууллага уг хэргийг мөрдөж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын удирлагууд амиа хорлосон учир шалтгааны цэргийн ангиас хамааралгүй гэсэн тайлбарыг өгч байна. Уг цэрэг нь харьцаа сайтай, алба хааж буй цэргүүдээсээ насаар ахмад 25 настай, түүнд ямар нэг дарамт шахалт байхгүй байсан гэж Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг дүгнэсэн байна.
Д.Долгор