Tэмцээний “В” хэсэгт оролцсон Монгол улсын 10 удаагийн аварга, Азийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг хэсэгтээ 11 оноо авснаар ДАШТ-ний шигшээд оролцох эрхийг авлаа. Тэрбээр өнөөдөр сүүлийн өрөгтөө тэмцээний цорын ганц эмэгтэй оролцогч, дэлхийн 12 удаагийн аварга, Олон улсын их мастер Латвийн Зоя Голубеватой тоглож тэнцсэнээр хэсгийн гуравдугаар байраа хадгалж, шигшээд шалгарлаа.
Харин “А” хэсэгт өрсөлдсөн их мастер Г.Ганжаргал найман оноогоор хэсгийн зургаадугаар байраар шалгарч бага дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.
Дөрвөн хэсгийн эхний гурван байраар шалгарсан даамчид шигшээ тэмцээнд оролцох эрхийг авч буй бөгөөд ирэх мягмар гаригаас шигшээ тоглолтууд эхэлнэ.
ДАШТ-нд олон улсын их мастер 21, Олон улсын мастер 12, Дэлхийн даамын холбооны мастер дөрөв, үндэсний аварга гурав оролцож байгаагаас дэлхийн аварга цолтон дөрөв байгаа аж.
Tэмцээний цорын ганц эмэгтэй оролцогч, дэлхийн 12 удаагийн аварга, Олон
улсын их мастер Латвийн Зоя Голубева. Тэрбээр сүүлийн өрөгт их мастер Д.Эрдэнэбилэгтэй тоглож тэнцсэн бөгөөд хэсэгтээ зургаадугаар байраар шалгарч бага дэлхийн аварга буюу "В" хэсэгт дахин өрсөлдөхөөр боллоо.