Хятадын Төмөр замын тээврийн сайд асаныг шүүж эхлэв

Хуучирсан мэдээ: 2013.06.09-нд нийтлэгдсэн

Хятадын Төмөр замын тээврийн сайд асаныг шүүж эхлэв

Лю Жизюнь
Фото: AP

Шанхай хотноо өнөөдөр Хятадын төмөр замын тээврийн сайд асан Лю Жизюнийг шүүх хурал эхлэв.

Сайд асан Лю Жизюнь нь албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авсан хэрэгт буруутгагдаж байгаа. Мөрдөн байцаалтаар тэр улсын захиалгыг хувиарлахдаа авлига авч байсан нь тогтоогджээ. Авлигын хэмжээг дурьдаагүй байгаа ба прокурор түүнийг нь “асар их” гэж хэлсэн байна.

Лю Жизюнь төмөр замын сайдаар 2003 онд томилогдоод албан тушаалаасаа 2011 онд буусан байв. 2012 оны арваннэгдүгээр сард түүнийг коммунист намаас нь хөөжээ. Намаас хөөгдөх нь шүүхээр шийтгэх урьдчилсан арга хэмжээ нь болдог гэхдээ тийм шийдвэрт тайлбар хийдэггүй аж.

Энэ жилийн гуравдугаар сард Төмөр замын тээврийн яамыг татан буулгаад Тээврийн яамны харьяа болгосон байв. Яамны арилжааны ажиллагаа нь Хятадын төмөр замын шинээр байгуулагдсан корпорацид очиж байгаа юм байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж