Сирид цэргийн хариу өгнө гэж Израиль сануулав

Хуучирсан мэдээ: 2013.06.09-нд нийтлэгдсэн

Сирид цэргийн хариу өгнө гэж Израиль сануулав

09.06.2013 | 08:05
Фото: Sebastian Scheiner

Ассадын арми Голаны өндөрлөгийн цэрэггүй бүсэд тэндээс босогчдыг хөөхөөр танк оруулсны хариуд нь танкууд хөдөлгөөнөө зогсоохгүй бол Израиль өөрийгөө хамгаалах арми ЦАХАЛ хариу цохилт өгнө гэдгийг НҮБ-д мэдэгджээ. Мөн Израилийн тал сануулгаа Сирид хийсэн байна. Сирийн тал танкуудыг зөвхөн босогчидтай тэмцэх зорилгоор оруулсан гээд дайсагнасан ажиллагаа явуулахгүй байхыг Израилийн талаас хүсчээ.

Одоо Кунетрийн районд дөрвөн танк, гурван хуягт байгаа нь Израиль, Сирийн хооронд  хүчин төгөлдөр үйлчилгээтэй гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн хэрэг болж байна гэж Израиль үзэв.

 
 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж