
Сүүлийн хэдэн жилийн дотор Хойд ба Өмнөд Солонгос анх удаагаа ажлын хэлэлцээг эхлүүлэв. Хил орчмын Пханмунджом тосгонд өнөөдөр эхэлсэн хэлэлцээрт хоёр талаас тус тус гурван хүн оролцож байна.
БНАСАУ-ын талаас энэ сарын 6-нд зөвхөн дээд хэмжээний уулзалт хийнэ гэж байснаа ажлын хэлэлцээг эхлүүлэхийг зөвшөөрсний дараа хэлэлцээг эхлүүлсэн байна. Үүний хариуд нь Өмнөд Солонгос сайд нарын төвшний уулзалт энэ сарын 12-нд хийхийг зөвшөөрлөө. Ажлын хэлэлцээрийн гол сэдвийн нэг нь сайд нарын уулзалтыг зохион байгуулах асуудал болж байна.
Өмнө мэдээлснээр энэ хэлэлцээг Кэсоны аж үйлдвэрийн бүсийг нээх асуудал яригдана. Хойд Солонгосын Кымгансаны амралтын бүсэд жуучлалыг нээх мөн дайнаар салсан гэр бүлийг нэгтгэх ажиллагааг үргэлжлүүлэх аж.

