
Өмнө нь хятадуудын хувьд хаалттай байсан зарим вэбсайтууд, тэдний дунд порно сэдэвтэй цахим хуудсыг хориглосон явдлыг үл мэдэгдэх шалтгаанаар интернэт хяналтаас буулгасан байна. Харин хэрэглэгчид нь гар утсаар холбогдон хаана байгаагаа найз нөхдөдөө дуулгаж болох зарим нийгмийн сайтуудыг хаажээ.
Хяналтын ийм сонголтын шалтгаан нь тодорхойгүй. Одоо тэмдэглэгдэж байгаа Тянь Аньминийн талбайн эмгэнэлийн дурсамжтай холбоотой байж магадгүй. Энэ талаар ярих нь өнөөг хүртэл Хятадад хаалттай байгаа ба Бээжин даяарчлалын сүлжээнд энэ талаар чөлөөтөй ярихыг хаахаар оролддог билээ.